ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙ

Цанхийн зүүн уурхайн экспортын анхны цуваа 2011 оны 08-р сарын 04-нд Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж, 2011 онд 1 сая тонн, 2012  онд 2.5  сая тонн,   2013 онд 828.000 тонн, 2014 онд 1.5 сая тонн, 2015 онд 0.1 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас  экспортлов. Цанхийн зүүн уурхайгаас 2011-2015 оны хооронд нийт 5.9 сая тонн нүүрс экспортлоод байна.



ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙ

Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг ашиглалтанд бэлтгэж, 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгийн нүүрсний экспорт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны байдлаар Цанхийн баруун уурхайгаас нийт 13.6 сая тонн нүүрс экпортлоод байна.