Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт


 "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН "ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ"-ИЙН ГИШҮҮНИЙ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд хүргэх мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Төрийн бус байгууллага болон иргэдийг байнгын мэдээллээр хангах орчныг сайжруулах, компанийн ажилд олон нийтийн дэмжлэгийг чиглүүлэх үүрэг бүхий "Олон нийтийн зөвлөл"-ийг ажиллуулахад оршино.

1.2 Олон нийтийн Зөвлөл нь нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх 3 гишүүнээс бүрдсэн дараах 3 дэд зөвлөлтэй байна. Үүнд:


Дэд зөвлөл Анкет
1.2.1 Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөл Анкет бөглөх ЭНД дарна уу
1.2.2 Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөл Анкет бөглөх ЭНД дарна уу
1.2.3 Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөл Анкет бөглөх ЭНД дарна уу
Хоёр. Олон нийтийн зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага
2.1 Дээд боловсролтой, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, сэтгүүл зүй олон нийт, инженер, техникийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, салбартаа нэр хүндтэй, ажлын туршлагатай байх;
2.2 "Эрдэнэс-Тавантолгой" ХК-тай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй, аливаа төрлийн төлөөлөл хэрэгжээгүй байх;
2.3 "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гэрээт болон туслан гүйцэтгэгч компанид сүүлийн 2 жилийн хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд байнгын гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгээгүй байх;
2.4 Ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол улсад сүүлийн 5 жил байнга оршин сууж байгаа Монгол улсын иргэн байх;
2.5 Улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалтан биш байх;
2.6 Аливаа улс төрийн намын харьяалалгүй байх;
2.7 Олон нийтийн эрх ашгийг төлөөлөн хамтран ажиллаж байсан туршлагатай байх;
Гурав. Зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулах үе шат
3.1 Энэхүү удирдамжийн 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан Монгол улсын иргэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн веб сайт /www.erdenestt.mn/ хаягаар зөвхөн 1 дэд зөвлөлийг сонгон анкетыг бөглөн холбогдох материалыг хавсарган өөрийн нэрийг дэвшүүлнэ. Анкет хүлээн авах хугацаа нээлттэй зарлагдснаас хойш 14 хоног байна.
3.2 Дээрх 3.1-д заасны дагуу материалыг хүлээн авснаар компанийн веб сайт /www.erdenestt.mn/ хаягт байршуулж, олон нийтийн санал асуулгыг 14 хоногийн хугацаатай явуулна.
3.3 Зөвлөлийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг болон нийтийн санал асуулгаар хамгийн их санал авсан иргэдийн дундаас ажлын 7 өдрийн дотор сонгон шалгаруулж компанийн веб сайтаар нийтэд мэдээлнэ.
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------