“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН ОНЦГОЙ БАЙДАЛ

Аливаа байгалийн гамшиг, аваар ослын аюулын өөдөөс сөрөн зогсч, компанийн тасралтгүй үйл ажиллагаа, ажилтан, албан хаагч, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэмцдэг хүмүүнлэг, энэрэнгүй ариун үйлсийн эзэд бол онцгой байдлынхан.

Уурхайн онцгой байдлын нэгж нь:  Онцгой байдлын ахлах ажилтан-2, гал сөнөөгч-2, жолооч, гал сөнөөгч-4 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй.

"АЦ 7.0-40” гал унтраах зориулалтаар бүрэн тоноглогдсон Камаз маркын автомашинтай бөгөөд 24 цагийн турш галын аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг, гал түймэр, аваар ослын үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Бид болзошгүй гамшиг, гал түймэр, аваар ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, сэргээн босгох, дээрхи үйл ажиллагаанд компанийн  ажилтнуудыг сурган дадлагажуулах үйл ажиллагааг явуулдаг.

“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН ОНЦГОЙ БАЙДАЛ