АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ /2017-04-21/

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ БАГШ /2017-04-21/

08 дугаар сарын 19, 2017

/Ажлын байрны орон тоо-1/

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Аюулгүй ажиллагааны сургагч багш ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн программ хангамж ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцоход оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг хийж, гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

 

  • Уул уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн болон заах арга зүйн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлийн хичээл төлөвлөх, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах чадвартай;
  • Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, мэдээлэл олж авах түвшний англи хэлний мэдлэгтэй байх;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Эерэг зөв хандлага, бусдад үлгэр дууриалал болж, өөрийгөө хөгжүүлэх;
  • Танхимын болон онлайн сургалтын материалыг төрөл бүрийн програм хангамж (танилцуулга, видео, фото зураг, графикийн програмууд, вэб програмууд) ашиглан боловсруулах чадвартай байх.
  • Ижил, төстэй уул уурхайн компани болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан туршлагатй байх.
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
  • Товч намтар

Холбоо барих хаяг:

            Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/