ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

Нэр: "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилтнуудад "Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх 5 төрлийн цогц сургалт хийх” ЭТТ/201804314 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/


"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх 5 төрлийн цогц сургалт хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй сургалт зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Багц №1-Агаарын чанарын үнэлгээ хийх арга зүйн сургалт,

Багц №2-Байгаль орчны мэргэжилтний мэргэшүүлэх сургалт,

Багц №3-Газар зүйн мэдээллийн систем, ArcGIS программын сургалтын дунд, дээд шат,

Багц №4-Тарималжуулах, цэцэрлэгжүүлэх дадлага эзэмшүүлэх сургалт,

Багц №5-Говийн бүсэд нөхөн сэргээлт хийх, хөрс судлалын сургалт,

Тухайн сургалтуудыг явуулах зөвлөх нь хуулийн этгээд байх бөгөөд олон улсын стандарт, дүрэм журмын дагуу технологи, загварт суурилсан модулийн сургалтуудыг зохион байгуулсан туршлагатай байх шаардлагатай.

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

·Компанийн танилцуулга ирүүлэх

·Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх

·Сургалт явуулах зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх

·Иргэн болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх /2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/

·Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх /2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/

·Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/2018 оны 4 дугээр сарын 25-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/

·2017 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх

·2017 онд ижил төстэй сургалт хийсэн гэрээний хуулбар нотариатаар баталгаажуулан ирүүлэх.

·Тухайн сургалтыг явуулахад зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, өөрийн сургалт явуулах байр, танхимтай байх. Нотлох баримт ирүүлэх /Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсийн болон хамтран ажиллах гэрээтэй тохиолдолд гэрээний хуулбар, мөн тухайн байрны танилцуулга, зураг ирүүлэх /

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 104 тоот.

Утас: 70118585-104

Холбоо барих ажилтан:

Ц.Гончигцэрэн