“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн шинэчилсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн шинэчилсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо


 

Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг сайжруулах иргэдийн мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх ажиллын хүрээнд компанийн дүрмийн шинэчилсэн найрууллагад иргэд, Төрийн бус байгууллагуудаас санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэгт "Эрдэнэс-Таван толгой” ХК, "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, "Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-өөс төлөөлөл оролцож, компанийн дүрмийн шинэчилсэн найрууллагад өөрсдийн санал, бодлоо солилцов.