АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Албан тушаал: Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хэлтсийн үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу удирдан зохион байгуулах, мөнгөн хөрөнгийн нөөцийг оновчтой удирдахад шаардлагатай судалгаа тооцоо, анализ шинжилгээ хийх, төрөл бүрийн санхүүгийн хэрэгслээр дамжуулан компанийн урт болон богино хугацаат хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал боловсруулах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллээр удирдлагыг хангах, хэлтсийн ажилтнуудыг удирдлага арга зүйгээр хаганж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

· Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын магистраас дээш зэрэгтэй

· Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай

· Санхүүгийн болон үнэт цаасны зах зээлийн холбогдолтой шинжилгээ, судалгаа хийх арга зүйг эзэмшсэн

· Тоон баримт, мэдээ мэдээлэл дээр анализ хийх, дүгнэлт, тайлан гаргаж, түүнийг үндэслэн санал боловсруулах чадвартай

· Санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулаж буй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт, дүрэм журмын талаар зохих түвшний мэдлэгтэй, түүнийг хэрэглэж байсан практик туршлагатай

· Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

· Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, бичиг баримт боловсруулах ур чадвартай

· Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай ажил горилогчдыг урьж байна.

Жич: Анкетыг компанийн төв оффист 2018 оны 04 дүрээр сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдоно.