ТЕНДЕРИЙН УРИЛГА


 

Огноо : 2018 оны  04 дүгээр сарын 17ы өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: " Geomos геотехникийн мониторингийн программ хангамж болон leica tm50 багажийн сүлжээнд холбогдох шаардлагатай хэрэгсэл (эсхүл түүнтэй дүйцэх)-ийг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер

 

Тендер шалгаруулалтын дугаар:          R-ЭТТ/201801076                         

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Geomos геотехникийн мониторингийн программ хангамж болон leica tm50 багажийн сүлжээнд холбогдох шаардлагатай хэрэгсэл (эсхүл түүнтэй дүйцэх)-ийг” нийлүүлэх тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

           

            Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

            Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.     Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээний дундаж нь 50,000,000 /Тавин сая/  төгрөгнөөс багагүй байна.

2.    Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: "шаардлагатай”  2016, 2017 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

3.    Тендерийн баталгааны дүн: 1.000.000 төгрөг /Нэг сая/

            Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад "Эрдэнэс-Таван толгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

           

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Таван толгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-108

Факс: 7011-8464

ХАХНХГ-ын мэргэжилтэн