ТЕНДЕРИЙН УРИЛГА

02 дугаар сарын 12, 2018

Огноо : 2018 оны 02 дугаарсарын 09ий өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: " Дизель түлш, авто бензин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2018/02-01/НТШ-01

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Дизель түлш, авто бензин” нийлүүлэх тухай цахим тендерирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000/тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгох үнийн дүнтэй тэнцэх хэмжээтэй байна.

3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2016, 2017 он /

4.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2015, 2016 оны жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт

2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан нотариатаар

гэрчлүүлэн ирүүлэх

5.Тендерийн баталгааны дүн: 37 572 000 /Гучин долоон сая таван зуун далан хоёр мянган/ төгрөг

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад "Эрдэнэс-Таван толгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Таван толгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-104

Факс: 7011-8464

ХАХНГ-ын мэргэжилтэн Д.Бодьцэцэг

Е-mail:boditsetseg.d@erdenestt.mn