Манлайллын ур чадвар сэдвээр сургалт зохион байгууллаа /2018.1.5/

Манлайллын ур чадвар сэдвээр сургалт зохион байгууллаа /2018.1.5/

01 дугаар сарын 05, 2018

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюундэлгэр "Манлайллын ур чадвар” сэдвийн хүрээнд төв оффисын ажилтнуудын дунд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тэрбээр сургалтаа  манлайлал, манлайллын ур чадварууд, карьер хөгжил гэсэн агуулгын хүрээнд сонирхолтой бэлтгэн хүргэсэн юм. Манлайлагчид төрөлхийн байдаггүй, бүхий л түвшинд байдаг тул манлайлалд хэзээ ч суралцах боломжтой  байна. Өөрөөр хэлбэл, манлайлал гэдэг нь албан тушаал, хэргэм зэрэг биш энэ нь нэг хүн нөгөөдөө эерэгээр нөлөөлж, нийгэмд эерэг өөрчлөлт хийхийг хэлж буй юм.

Манлайллын 5 горимд өөрөө үлгэр дуурайл болох, хамтын алсын хараагаа томъёолох , үйл ажиллагааны сорилтыг давах, бусдад боломж олгох, бусдыг хайрлан хүндэлж харьцах  гэсэн ойлголтууд багтдаг байна.

Энэхүү сэдвийн хүрээнд яригдсан нэг чухал асуудал нь сэтгэл хөдлөлийг удирдах ухааны тухай ойлголт  байлаа. Сэтгэл хөдлөл ... халдвартай. Иймд сайн манлайлагч байхын тулд сэтгэл хөдлөлөө удирдах нь чухал болох талаар ярилцлаа.

1980 оноос ѳмнѳ IQ өндөртэй хүнийг сайн удирдагч гэдэг байсан бол  1980 оноос хойш IQ+EQ= Сайн удирдагч гэсэн ойлголт гарч ирсэн байна. Тодруулбал, бусадтай харилцах харилцаандаа ѳѳрийн сэтгэл хѳдлѳлийг зѳв удирдахын тулд ѳѳрийн болон бусдын сэтгэл хѳдлѳлийг мэдрэх чадвар чухал болохыг энэ  үеэр хөндлөө.

Мөн сургалтын үеэр багаар ажиллах чадвар, цагийн менежмент, хэлэлцээр хийх, төсөл удирдах чадвар, нетворкинг хийх чадвар, өөрийгөө хөгжүүлэх чадварын талаар цэгцтэй ойлголтууд өгч, сургалтын дүнд та манлайлагч байж чадахыг хэлж өгөв.