“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилтнууд Төрийн одон медаль хүртлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилтнууд Төрийн одон медаль хүртлээ

01 дугаар сарын 03, 2018

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жил, "Эрдэнэс-Таван толгой” ХК үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан ажилтнууд Төрийн одон медаль хүртсэнийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар 2018 оны 1 дүгээр сарын  2-ны өдөр тус яамны байранд гардууллаа.
Уурхайн Ашиглалтын хэсгийн Усны машины оператор Самбуунямын Эрдэнэ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,  Захиргааны хэлтсийн жолооч Түгжийн Түмэнгүр Алтангадас одон, Дэд бүтэц, тээврийн газрын Ерөнхий зохион байгуулагч Дагвадоржийн Дамдиндорж Алтангадас одон, Уурхайн Ашиглалтын хэсгийн Экскаваторын оператор Чимэдийн Батчулуун Хөдөлмөрийн хүндэт медаль, Уурхайн ХАБЭАБОХ-ийн Бага эмч Должингийн Мөнхцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялааж, хөдөлмөр  зүтгэлээ үнэлүүлэн, хамт олноо баярлуулав.

Төрийн одон медаль хүртсэн ажилтнууддаа "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олноос баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.