“Эрдэнэс-Таван толгой” ХК Татварын Ерөнхий газрын шагнал хүртлээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК Татварын Ерөнхий газрын шагнал хүртлээ

12 дугаар сарын 30, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК Татварын Ерөнхий газрын шагнал хүртлээ "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон шинэ оны босгон дээр Татварын Ерөнхий Газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын "Хүндэт Өргөмжлөл”-өөр шагнууллаа. Монгол Улсын татварын хууль тогтоомжийг чанд сахиж, улс орон нутгийн төсвийн татварын орлогыг бүрдүүлэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлснийг үнэлэн уг шагналыг хүртээсэн байна. Мөн "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шагнал "Шилдэг-25 байгууллагын нэг” өргөмжлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндэсний төвийн шагнал” хүндэт өргөмжлөлийг тус тус хүртсэн юм. Компани 2011-2016 онуудын хооронд улсад нийт 266 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байдаг бол 2017 оны 3-р улирлын байдлаар энэ тоо 219 тэрбум төгрөг болсон байна. 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тооцоход өмнөх 6 жилд төлсөн нийт татвар, хураамжийг зөвхөн нэг жилд төвлөрүүлэхээр байна. Сүүлийн 4 жил дараалан алдагдалтай ажилласан манай компани 2017 оны 3-р улирлын байдлаар анх удаагаа 344 тэрбум төгрөгийн өндөр цэвэр ашигтай ажиллаж, оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ дүн улам өсөхөөр байгаа юм