ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

12 дугаар сарын 21, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Археологи-палеонтологийн хайгуул судалгаа, малтлага судалгаа хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/11-02/ЗҮ-33 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн Бортээгийн талбайд Археологи-палеотологийн хайгуул судалгаа, малтлага судалгаа хийж дүгнэлт гаргах ажил болно.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

    1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

    2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    3. Эрх бүхий байгууллагаас олгосон тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн  нотариатаар баталгаажуулсан хуулбар;

    4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх

    5. Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх. /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/ Тодорхойлолтоор татварын үлдэгдэлгүй байх;

    6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/;

    7. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар  ирүүлэх/;

    8. Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/;

    9. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

    10. Сүүлийн 1 жилийн борлуулалтын дундаж орлого 10 сая төгрөг буюу түүнээс дээш байх;

    11. 2016 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;

  1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 106 тоот.

Утас: 70118585-106