“Эрдэнэс-Таван толгой”-н уурхайн Б, Г ээлжийн шилдгүүд тодорлоо

“Эрдэнэс-Таван толгой”-н уурхайн Б, Г ээлжийн шилдгүүд тодорлоо

12 дугаар сарын 12, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн Б, Г ээлжийн ажилтнуудын шинэ жилийн цэнгүүн 2017 оны  12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо  болж өндөрлөлөө.

Шинэ жилийн баярын үдшийг гүйцэтгэх захирал Д.Ариунболд нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой болон "Эрдэнэс-Таван толгой” ХК байгуулагдсаны 7 жилийн ойн өдрүүдийг манай хамт олон амжилт  бүтээлээр  дүүрэн үдэж байна. Бид анх удаа нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулж, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 8.2 км хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлэн, 3 жил зогсонги байсан хайгуулын ажлыг эхлүүлж, гадаад болон дотоод өр төлбөрөө барагдуулсан зэрэг олон ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.

Компани 2011-2016 онуудын хооронд улсад нийт 266 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байдаг бол  2017 оны 3-р улирлын байдлаар энэ тоо 219 тэрбум төгрөг болсон байна. 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тооцоход өмнөх 6 жилд төлсөн нийт татвар, хураамжийг зөвхөн нэг жилд төвлөрүүлэхээр байна.

Сүүлийн 4 жил дараалан алдагдалтай ажилласан манай компани 2017 оны 3-р улирлын байдлаар анх удаагаа 344 тэрбум төгрөгийн өндөр цэвэр ашигтай ажиллаж, оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ дүн улам өсөхөөр байгаа нь та бидний хамтын зүтгэлийн томоохон үр дүн юм.

6 жилийн хугацаанд бүрэн төлөгдөөгүй байсан Чалко компаниас авсан урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 7 сарын хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн барагдуулсан нь компанийн түүхэнд тод мөр болон үлдэв.

Монгол Улсын Засгийн газар болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу  Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон  200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн  эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулснаар улс оронд яаралтай хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж бүрдээд байна.

Ам сайтын ажил сайн, ажил сайтын амьдрал сайн байдаг гэдэгчлэн энэ бүх ажлын амжилт эргээд нийт ажилтнуудад ээлээ өгсөн жил байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирж буй шинэ онд та бүхнийг ажил хөдөлмөрийн урт зам тосож байна. Бид өмнөх жилийн ажлын амжилт, уул уурхайн салбарт эзэлсэн тэргүүлэх байр сууриа баттай хадгалан, бизнес менежментийн шинэлэг бодлого, үйл ажиллагаа явуулж, илүү их  амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Шинэ жилийн баярын цэнгүүний  үеэр 2017 оны ажлын үр дүнгээр идэвх санаачлагатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дараах ажилтнуудаа шагнаж урамшуулан, ажлын өндөр   амжилт хүсэн ерөөлөө.

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН "2017 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-ААР:


1

Санжидын ШИНЭБАЯР

Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн


"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН "2017 ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-ООР:

1

Л.Доржсүрэн ерөнхий инженертэй Уурхайн уулын хэлтсийн Төлөвлөлтийн хэсэг


"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН "2017 ОНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ААР:


1

Сүхбаатарын ТЭМҮҮЖИН

Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн Цахилгааны инженер

2

Жамъянсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН

Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн Жолооч

3

Чулуунбаатарын ЖАВХЛАНТӨГС

Уурхайн Засвар, механикийн хэсгийн Сэлбэгийн нярав

4

Батсүхийн ГАНБААТАР

Уурхайн Засвар, механикийн хэсгийн Засварын механик

5

Дамбий-Осорын ЭНХБОЛД

Уурхайн Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор

6

Хажидсүрэнгийн ЭРДЭНЭБОЛД

Уурхайн Ашиглалтын хэсгийн Автогрейдерийн оператор

7

Баттулгын

БОРГИ

Уурхайн Төлөвлөлтийн хэсгийн Төлөвлөлтийн инженер

8

Туулын

ЭНХ-АМАР

Уурхайн Ачилт, экспортын албаны Манифестийн ажилтан

9

Цэндийн ЦЭДЭВ

Уурхайн Ачилт, экспортын албаны Туслах ажилтан

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ "ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” ТЭМДГЭЭР:


1

Доржийн Бумцэнд

Уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Онцгой байдлын ажилтан

2

Энхбатын Урангоо

Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн Архив, бичиг хэргийн ажилтан

3

Ганбаатарын Отгонбаяр

Уурхайн Засвар, механикийн хэсгийн Дугуйны механик

4

Цогтбаатарын Мөнхтулга

Уурхайн Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор

5

Одончимэгийн Түвшинтөр

Уурхайн Засвар, механикийн хэсгийн Засварын механик

6

Баярсайханы Дэлгэржаргал

Уурхайн Ачилт, экспортын албаны Автожингийн ажилтан

7

Баатарын Амаржаргал

Уурхайн Ачилт, экспортын албаны Автожингийн ажилтан


МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ИНЖЕНЕР” ТЭМДГЭЭР:


1

Бархасын Мишээл

Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн Мэдээллийн  технологийн ажилтан


МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ "УУРХАЙЧНЫ АЛДАР” ТЭМДГЭЭР:

1

Баяндэлгэрийн Давааням

Засвар, механикийн хэсийн Тосолгооны оператор

2

Галайравын Эрдэнэбаяр

Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "ЖУУХ БИЧИГ” БИЧГЭЭР:

1

Оюунбатын ҮНЭНХҮҮ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ "ЖУУХ БИЧИГ” БИЧГЭЭР:

1

Хүүгийн АДАРСҮРЭН

Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн Мужаан