ТЕНДЕРИЙН УРИЛГА

11 дугаар сарын 29, 2017

Огноо : 2017 оны 11 сарын 29

 

Чулуулгийн цэгэн даралтын болон физик-механик шинж чанар тодорхойлох лабораторийн туршилт хийлгэх дээжийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах

ЭТТ-2017/11-03/ХЯ-35 дугаар бүхий

хязгаарлагдмал тендер шалгаруулалт

                                                           

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Чулуулгийн цэгэн даралтын болон физик-механик шинж чанар тодорхойлох лабораторийн туршилт хийлгэх дээжийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь 50,000 /тавин мянга/төгрөгөөр, бэлэн бусаар  Голомт банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 104 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба санал болгох үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь хамгийн багадаа 50,000,000 /тавин сая/ төгрөг байх.

Сүүлийн 3 жил буюу 2015, 2016 онуудын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар батлуулах мөн 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулан ирүүлэх.

Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудад Уул уурхайн салбарт 3-аас доошгүй байгууллагад ижил төстэй ажлыг гэрээний үндсэн гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн байх

Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар-15160, Финанс төв 1 давхар, 104 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 20 минутад нийтийн өмнө нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлж болно

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот

Утас:70118585 (дотуур утас 104)

Е-mail: gankhuu.s@erdenestt.mn

Харилцах ажилтан: С.Ганхүү