“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 08:30 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд болно.

 

 

            Хурлаар хэлэлцэх асуудлууд:

 

            1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

            2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

            3. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;

            4. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайланд  тусгах тухай;

            5. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;

 

            Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр байна.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.

 

            Хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудал болон хуралтай холбоотой баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.

 

            Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс

 

            Цахим хаяг: www.erdenestt.mn

            Утас: 70118585

            Цахим шуудан: info@erdenestt.mn