ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018.03.27                                                                                                                                       Улаанбаатар хот 

1.    "Эрдэнэс-Таван толгой” ХК  нь Уурхайн ажилчдын хотхоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээ үзүүлэх, ЭТТ/201802186 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Уурхайн ажилчдын хотхоны барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажил болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 1.2.1,1.2.2,1.2.4,1.2.5,1.2.6 дахь заалтан дахь тусгай зөвшөөрлүүд, Инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.1, 1.3.2, 1.3.3 дахь заалтан дахь тусгай зөвшөөрлүүдтэй байна. ТБОНӨХБАҮХАтХ-хийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

Үүнд : 

3.1. Байгууллагын  ерөнхий танилцуулга

3.2. Байгууллагын гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажсан/;

3.3. Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын 5 жилийн туршлагын талаарх мэдээлэл /гэрээний хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт/;

3.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2016, 2017 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан / 2018 оны 3 дугаар сарын 27 ноос хойших байдлаар нотариатаар баталгаажсан /;

3.5. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

3.6.Татварын газрын болон нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, харилцагч банкны тодорхойлолт/2018 оны 3 дугаар сарын 27 ноос хойших байдлаар /;

3.7. Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн  үйл ажиллагааны борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс багагүй байх;

3.8. Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /2018 оны 03 дугаар сарын 27 ноос хойших байдлаар/

3.9. Сүүлийн 5 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх

4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр  оролцож болно.

5.    Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

6.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 05–ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

 

 

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 1 дүгээр давхар, 104 тоот.

Утас: 70118585-104 факс: 70118464.

Харилцах ажилтан: О.Бат-Амгалан.