Тендерийн урилга

11 дугаар сарын 10, 2017

Огноо: 2017оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/10-01/НТШ-28 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтанд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Голомт банкин дахь 1505008702 тоот дансанд 50.000 /тавин мянга/ төгрөгийг тушаан худалдан авч болно.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн хамттендерт оролцохоор санал болгож байгаа тендерийн төсөвт өртгийн 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ. 3,449,600 /гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун төгрөг/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 сая төгрөгөөс багагүй байх.

Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 он, 2017 оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын дундаж нь 200 сая төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайлан, 2017 оны эхний хагас жилийн баталгаажуулсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх.

 

Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.

 

Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо

Жигжиджав-8, Финанс төв, 1-р давхар 104 тоот

Утас: 70118585 ( дотуур утас 104), факс: 70118464,

Холбоо барих ажилтны нэр:

С.Ганхүү