Тендерийн урилга

Огноо:  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр

Төслийн нэр: "Эрдэнэс-Таван толгой” ХК-д харуул,

хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх.

Дугаар:  ЭТТ/201802163

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна.

 

             Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

            

             Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

             Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.    Үүнд:

1.     Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 70%-иас багагүй байна.

2.     Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн 20%-иас багагүй байна.

3.    Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 5 жилийн /2013-2017 он/ аль нэг 3 жилд уул уурхайн харуул хамгаалалтын чиглэлээр ажиллсан байх туршлагын мэдээлэл

4.    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх

5.    Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 1% буюу 12,939,130 /Арван хоёр сая, есөн зуун гучин есөн мянга, нэг зуун гуч/ төгрөг

 

             Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад "Эрдэнэс-Таван толгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

             Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Таван толгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот,

Утас: 7011-8585 дотуур утас-106

ХАХНХГ-ын мэргэжилтэн Б.Баярмаа

Е-mail: bayarmaa.b@erdenestt.mn