ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2018оны 03 сарын 20-ны өдөр                                                                     Улаанбаатар хот

1.   "Эрдэнэс-Таван толгойХК нь Нүүрсний лаборатори, агуулахын барилгын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802191 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.     Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрсний лаборатори, агуулахын барилгын зураг төсвийг боловсруулах ажил болно.

3.     Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.3.Эрх бүхий, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн  нотариатаар баталгаажуулсан хуулбар; Тусгай зөвшөөрөл дээрх заалтын дугаар 2.1, 2.4, 2.5, 2.6, 3.1, 3.2, 3.3, 3.5 байх.

3.4.Зөвлөх хуулийн этгээдийн 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх  

3.5.Татварын байгууллагын тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор ирүүлэх. /Тодорхойлолтоор татварын өр буюу үлдэгдэлгүй байх/;

3.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор ирүүлэх;

3.7.Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор ирүүлэх;

3.8.Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор ирүүлэх;

3.9.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь сүүлийн 3-н жилд буюу 2015, 2016, 2017 онуудад тухайн чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх, Сүүлийн 3 жилийн аль нэг жилд үйлдвэрлэлийн барилгын зураг төсвийн ажил хийсэн байх шаардлагатай. /Туршлагын талаарх мэдээллийг жагсаалтаар ирүүлэх;

3.10.Сүүлийн 1 жилийн буюу 2017 оны борлуулалтын нийт орлого нь тухайн ажлын төсөвт өртгөөс дээш байх;

4.     Сүүлийн 3 жилд буюу 2015, 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг жил тус бүрээр нэг гэрээ нотариатаар баталгаажуулан ирүүлэх; Ирүүлэх гэрээний аль нэг нь үйлдвэрлэлийн барилгын зураг төсвийн ажлын гэрээ байх шаардлагатай.

5.     Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

6.     Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 03ы өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 106 тоот.

Утас: 70118585-106