Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдууллаа

Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдууллаа

Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдууллаа

03 дугаар сарын 28, 2018

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлийн 100 саяыг нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу эргэн төлөлтийг хуваарьт хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барагдуулсан. Мөн өнгөрсөн оны хоёр дугаар сарын эцсээр 50 сая ам.долларыг төлсөн билээ.

Тэгвэл үлдэх 50 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ үндсэн төлбөрийг барагдуулж дууссан гэсэн үг.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү 200 сая ам.долларыг зээлсэн юм. Эргэн сануулахад, тус компани Хятадын "Чалко”-гийн өрийг 2017 онд бүрэн төлж барагдуулсан билээ. "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон энэ онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Тэд он гарснаас хойш гурван сая гаруй тонн нүүрс экспортлохоор Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буй аж.