Б.Мөнхбаатар: Тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн

Б.Мөнхбаатар: Тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн

Б.Мөнхбаатар: Тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн

Эх сурвалж "Зууны мэдээ” сонин 2018.03.21

Манай сонины 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн N57 (5764) дугаарт 
"Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд 
хамаагүй юу? гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. Энэхүү нийтлэлтэй холбоотой асуудлаар "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатарын тодруулгыг хүргэж байна.

 


-Танай компанийн зүгээс энэхүү нийтлэл гарсантай холбогдуулж зарим тайлбар 
өгье гэлээ?

 

Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг.

Түүний нэг нь тусгай зөвшөөрлийн хилээс хэтэрч нүүрс олборлох асуудал. Хил давж нүүрс олборлосон түүх бий. Энэ тухай танай сонины нийтлэлд бичсэн байна. Цаг хугацааны хувьд өнөө цаг үе, өнөөгийн удирдлагуудтай холбож, хамаатуулах гэсэн өнгө аяс цухалзаж байна. Хил давж нүүрс олборлосон асуудал нь "Эрдэнэс-Таван толгой” ХК тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Тиймээс өнөөгийн удирдлагатай огт хамаагүй.

Манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гаргасан. "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг бий болохоос өмнө манайд оногдсон талбайгаас 260 мянган тонн нүүрс олборлосныг олж тогтоосон. 260 мянган тонн нүүрсийг нэхэмжилж буй. Нэгэнт акт үйлдэж, хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэвтэрч нүүрс олборлох, уурхайн ажил эрхлэх ямар ч боломжгүй. "Эрдэнэс-Таван толгой” ХК тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг. Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойштусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн гэдгийг танай сониноор дамжуулан уншигчдадаа хэлэх нь зүйтэй болов уу.

Энэ асуудлыг эцэслэж "Эрдэнэс-Таван толгой” ХК болон "Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны 02 сарын 13-ны өдөр. №ЭТТ-2017/019 тоот "Хамтын ажиллагааны гэрээ” гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тусгай зөвшөөрлийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж,ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байна. Манай компанийн зүгээс холбогдох яам, агентлагуудад мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хандаж, хамтран ажиллаж байна.