ЭТТ ХК: Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн 50 сая ам.долларыг нь төлсөн

ЭТТ ХК: Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн 50 сая ам.долларыг нь төлсөн

ЭТТ ХК: Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн 50 сая ам.долларыг нь төлсөн

2018 оны 03 сарын 02 09:30

"Эрдэнэс Таван Толгой” ХК Хөгжлийн банканд төлөх ёстой 100 сая ам.долларын талыг нь буюу 50 сая ам.долларыг төлж барагдуулсан талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээллээ. Засгийн газрын 2012 оны шийдвэрээр "Хүний хөгжил сан”-аар дамжуулж иргэн бүрд олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор анх Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авч байсан аж. Үүнээс 100 сая ам.долларыг нь өнгөрсөн оны аравдугаар сард эргүүлэн төлжээ. Мөн компанийн ТУЗ-өөс тус компанийн баланс дээр 1072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргасан байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх ажээ. Үүнээс гадна 2016 онд алдагдалтай ажиллаж байсан "Эрдэнэс Таван Толгой” компанийн борлуулалт 2017 онд 1.1 их наяд төгрөг болж нэмэгдэж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Түүнчлэн 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.4 сая тонныг нь экспортолжээ. Харин хилийн асуудлаас болж 10 сая тонн нүүрс экспортлох зорилгодоо хүрч чадаагүй аж. Тус компани 2017 онд татварт 243 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.