ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр/

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр/

10 дугаар сарын 30, 2017

  1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь Байгаль орчны аудит хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/10-02/ЗҮ-30 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-д байгаль орчны аудит хийх ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
      • Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;
      • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ болон Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
      • Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
      • Татварын байгууллагын тодорхойлолт /2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/;
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/;
      • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны аудитын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
      • Сүүлийн 1 жилийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын дундаж орлого 30 сая төгрөг буюу түүнээс дээш байх;
      • 2016 онд ижил төстэй ажил гүйцэтгэсэн 1 гэрээний хуулбар хувь нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
      • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон тохиолдолд түншлэж буй байгууллагууд нь энэхүү зарын 3.1-3.7-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх/.
  1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр,Финанс төв, 1-р давхар, 106 тоот.

Утас: 70118585-106