Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

10 дугаар сарын 26, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Худалдан авалт, Дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай тэргүүтэй компанийн төлөөлөл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугааЭлчин сайд М.Лабэндаг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр компанийн зүгээс Элчин сайд М.Лабэндад "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, Польшийн нүүрсний уурхайн компаниуд, Конвейрийн систем, конвейрийн тууз үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд М.Лабэнда хамтын ажиллагааг эхлүүлж, туршлага солилцох асуудалд Элчин сайдын яамны зүгээс туслахаа илэрхийлээд, Польшийн нүүрсний ил уурхай болох Белхатов уурхайн үйл ажиллагаатай танилцахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд М.Лабэндэ Польшийн Уул уурхайн институтын профессор, эрдэмтэн докторууд болон ил уул уурхайн чиглэлээр мэргэшсэн зөвлөх инженерүүдтэй уулзуулж, харилцан туршлага солилцуулах боломжтойг хэлсэн юм.