359 ажилтны 30 хоногийн цалингийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлөхөөр болжээ

359 ажилтны 30 хоногийн цалингийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлөхөөр болжээ

10 дугаар сарын 18, 2017

359 ажилтны 30 хоногийн цалингийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлөхөөр болжээ



"Эрдэнэс-Таван толгой” ХК, Голомт банк хоорондын "Хамтран ажиллах гэрээ”-г 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шинэчлэн байгууллаа.

Гэрээнд цалингийн зээлийн хүүг сарын 1,3 хувь болгон бууруулж, цалингийн хэмжээнээс хамаарч 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатайгаар олгогдохоор болж байна.


Мөн Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлөөр 12 сарын хугацаагаар 10 сая хүртэлх төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр олгохоос гадна ажилтан өөрөө болон өөрийн хүүхдийн их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг төлөхөд зориулагдсан цалингийн зээлийг дээрх "Оюутны хөгжлийн зээл”-ийн хөнгөлөлтэй нөхцөлд хамруулж болохоор тусгасан байна.


Компанийн Гүйцэтгэх захирлын санаачлагаар Голомт банктай байгуулсан гэрээний хүрээнд  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө цалингийн зээлтэй байсан нийт 359 ажилтны 30 хоногийн зээлийн хүү болох нийт 51,4 сая төгрөгийг нэг удаа чөлөөлж байгааг дуулгахад таатай байна.