Д.Рэнцэнхандмаад буцалтгүй тусламж олгов

Д.Рэнцэнхандмаад буцалтгүй тусламж олгов

10 дугаар сарын 02, 2017

Д.Рэнцэнхандмаад буцалтгүй тусламж олгов"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 21 ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр Уурхайн ачилт, экспортын албаны Автожингийн ажилтан Д.Рэнцэнхандмаагийн охины эмчилгээний зардалд нэг удаагийн 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох, цалингийн шатлалыг ахиулахаар шийдвэрлэв.

Мөн түүнчлэн эмчилгээний зардалд хамт олны зүгээс Мөнгөн хандивын аян зохион байгуулж Төв оффисын ажилчдын дундаас 2 сая төгрөг цугларсан. Одоогоор Уурхайн захиргаа уурхайн ажилчдын дунд хандивын аян зохион байгуулж байгаа бөгөөд 4 ээлжийг хамруулахад цаг хугацаа шаардах учир 10 дугаар сарын 06 гэхэд бүрэн цугларч дуусахаар мэдэгдээд байна.

Захиргаа Удирдлагын газрын захирал Ө.Сүмъяабаатар 2017 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр Д.Рэнцэнхандмааг хүлээн авч Төв оффисын ажилчдын хандивын мөнгө болох 2 сая төгрөгийг гардуулж, Захирлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг албан ёсоор дуулгалаа.

Олны чин сэтгэл оломгүй далай болж охиных нь эмчилгээ нь амжилттай болохыг хүсэн ерөөе!

2017.09.28

ОРОН НУТАГ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС