“Аз жаргалтай гэр бүл” сайн үйлсийн аян

“Аз жаргалтай гэр бүл” сайн үйлсийн аян

10 дугаар сарын 02, 2017

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Уурхайн засвар механикийн хэлтэст засварчин М.Чадраабалын зүрхний хүнд хагалгаанд орсон бөгөөд Компанийн зүгээс дараах дэмжлэг туслалцаа үзүүлэв.

 

  • Эмчилгээний зардлын хандивын аян Уурхай болон төв оффисын хамт олон дунд зохион байгуулж тодорхой хэмжээний мөнгөн хандиваар туслав.
  • Компанийн зүгээс ажилтанд тусламж дэмжлэг олгох тухай Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр зүрхний хагалгаанд нь зориулж тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг олгов.
  • Эмчилгээний хугацаанд ажлын байрыг тогтвортой хадгалж ,зүрхний хүнд хагалгааг дуусах хүртэл багаар эргэж тойрч туслав.
  • Архангай аймгийн ЗД болон Тариалант сумын ЗД-тай компанийн төлөөлөгч нар уулзан хагалгааны дараах эмчилгээ асаргааг анхаарч сувилахыг хүсч, тус суманд оршин суудаг ээж, аавтай нь уулзуулах ажлыг зохион байгуулав.
  • Уурхайн агуулахад байсан гэр болон бусад эд зүйлсийг Налайхд оршин суудаг хашаанд нь барьж хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав.