ТЕНДЕРИЙН УРИЛГА /2016.08.04/

08 дугаар сарын 28, 2017

Тендер шалгаруулалтын нэр: "Эрдэнэс-Таван толгой” ХК-нд автобензин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: RR-ЭТТ-2016/05-10/ХЯ-02

"Эрдэнэс Таван толгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос автобензин -ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь санал болгож буй тендерийн үнийн дүнгийн  30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жилийн буюу 2013, 2014, 2015-оны жилийн эцсийн.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт санал болгож буй үнийн 2% тай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 09-р сарын 05-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцож үл болно.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Голомт банк
Дансны дугаар ₮: 1505008702

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Таван толгой” ХК, Жигжиджав-6, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот 14240

Утас:70118585-525, Факс:70118464