ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2016.07.07/

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2016.07.07/

08 дугаар сарын 28, 2017

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Цанхийн зүүн баруун, уурхайн хөрс, нүүрсний эзлэхүүн жин, сийрэгжилтийн коэффицентийг тодорхойлуулж, норм тогтоолгох зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох   RRR-ЭТТ-2016/05-11/ЗҮ-05 дугаартай тендерт гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ.Үүнд:

  • Аж ахуйн нэгж болон байгууллагын товч танилцуулга.
  • Аж ахуйн нэгж болон байгууллагын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/ Геологи, уул уурхай судалгаа шинжилгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай.
  • Татварын газрын тодорхойлолт /2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойших байдлаар/
  • Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт эх хувиар ирүүлэх /2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойших байдлаар/ /Хэрэв хариуцагчаар оролцож байсан бол холбогдох шүүхийн шийдвэрийг заавал ирүүлнэ/
  • Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойших байдлаар /
  • 2015оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан эсвэл судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх. /Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан бол гэрээний хуулбар, судалгаа шинжилгээ хийж байсан бол нотлох баримт бичиг ирүүлэх/
  • Аж ахуйн нэгж болон байгууллага нь 3 доошгүй жилийн ажлын туршлагатай байх.
  • Багийн голлох мэргэжилтэнүүд нь Монгол Улсын геологи, уул уурхайн чиглэлээр   мэргэшсэн эсхүл зөвлөх зэрэгтэй байх бөгөөд багийн бусад гишүүд геологи, уул уурхайн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой байх. / диплом болон мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар ирүүлэх/
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх.
  • Ирүүлж буй мэдүүлэг нь Монгол хэл дээр байна.
  • Дээрх бүх шаардлагууд хангасан Аж ахуйн нэгж болон байгууллагыг хураангуй жагсаалтад оруулах болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны  07 дугаар сарын 20-ны  өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны  07дугаар сарын 21-ний өдрийн11:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

"Эрдэнэс-Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж,

6-р байр, 1-р давхар 104 тоот, Улаанбаатар хот 14240,

Монгол Улс  Утас: 70118585 дотуур утас-512, Факс: 70118464

Холбоо барих ажилтан: О.Хатанбаатар

Е-mail:Khatanbaatar.o@erdenestt.mn