“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН ЭРҮҮЛ АХУЙ

   Уурхайн эрүүл ахуйн хэсэг нь  ХАББО-н хэлтэст харьяалагддаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйч-2, Хүнсний эрүүл ахуйч-2 гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

                   Эрүүл ахуйн хэсэг нь: "Эрдэнэс – Таван Толгой” ХК болон уурхайн   ажилтнуудын ажлын байрны  эрүүл аюулгүй орчинг  бүрдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, холбогдох стандартыг хангуулах,  хүнсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хүлээдэг.

                    Хөдөлмөрийн эрүүл ахуй нь: Ажлын байрны хими, физик, физиологийн хүчин  зүйлд хэмжилт, судалгаа  хийх мөн ажлын байрны  хөдөлмөрийн нөхцөлийг судалж тодорхойлох, мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгааныг судлах, тодорхойлох бүртгэх, зөвлөгөө өгөх, сургалт, арга зүйгээр хангах үйл ажиллагааг  хариуцдаг.

                  Хүнсний эрүүл ахуй нь: Ажилтнуудын хоол, хүнсний бараа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах,  хяналт тавих, сорьц шинжилгээнд хамруулах, чанаргүй бүтээгдэхүүнийг устгах, зөв хооллолтыг зан үйл сургах, зөвлөгөө, сургалт арга зүйгээр хангах үйл ажиллагаа хариуцдаг.