“ЭРДЭНЭС- ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдэлж, хариуцлагатай аюулгүй үйлдвэрлэл, ажлын байрыг бий болгох” нь "Эрдэнэс –Таван Толгой” ХК–ийн эрхэм зорилго болно. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ "Эрдэнэс -Таван Толгой” ХК нь үйлдвэрлэлийн бүх үе шатанд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн системийг нэвтрүүлж компанийн нийт ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

 Бидний зорилт

  • Ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлд төлөвшүүлнэ.
  • Үйлдвэрлэлийн осол, гэмтэл, өвчлөлөөс сэргийлнэ.
  • Аюулгүй ажлын байр бий болгоно.
  • Байгаль орчин, орон нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөлтийг аливаа төслийг хэрэгжүүлэхээс өмнө тодорхойлж төсөл хэрэгжүүлэх шатанд улам сайжруулж шинэчилнэ.
  • Байгаль орчин, орон нутгийн нийгмийн тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй байлгана.
  • Уурхайн үйл ажиллагааны явцад байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг тогтоож, улмаар багасгах арга хэмжээг тодорхойлох, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээгээр хэрэгжүүлнэ.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

  • ХАБЭАБО-н талаар суурь ойлголтыг бүх шатны удирдлага болон ажилтнуудад системтэй өгөх, аюулыг мэдээлэх журмыг хэрэгжүүлэх, эрсдэлийг зөв үнэлэх зан үйлийг хэвшүүлж улмаар осол болон осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн судлах;
  • Ослыг тэглэж үйлдвэрлэлийн аливаа аюултай, хортой хүчин зүйлийн эрчмийг хүлцэх хэмжээнд хүргэж, хариуцлагатай үйлдвэрлэлийг бий болгох;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн системийг "төлөвлө”, "гүйцэтгэ”, "хяна”, "үнэл”, "дахин сайжруул” гэсэн тасралтгүй эргэх холбооны дагуу явуулах;
  • ХАБЭАБО-ны менежментийн системийн гүйцэтгэлийг хангахын тулд аюулыг таньж, болзошгүй эрсдэлийг үнэлж, түүнийг арилгах болон бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, түүнээс гарах үр дүнг ажилтан бүрт ойлгуулж, сургах улмаар ажлаа аюулгүй гүйцэтгэх зөв дадал дүйд сургаж, хэвшүүлэх;
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, дүрэм журам болон ажлын байран дахь аюулын талаар урьдчилан сэргийлэх зааварчилга, сургалтаар хангаж ажиллах;
  • Гүйцэтгэлийг тогтмол сайжруулах зорилгоор Монгол Улсын хууль, дүрэм болон Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн OHSAS 18001, Байгаль орчны ISO 14001 стандартад хүрэх зорилт тавин ажиллах;
  • Орон нутгийн иргэд, хөрш уурхай, нутгийн удирдлагын саналыг тусгасан уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг оролцогч талуудын хяналтын дор явуулах, тайлагнах.
  • Уурхайн үйлдвэрлэл, төсөл, бүтээн байгуулалтын аливаа төлөвлөлтөнд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг урьдчилан тооцож, байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгах, багасгахад шууд чиглэсэн технологи, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах;
  • Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоог хангах бололцоог судлах, хурал цуглаан тогтмол зохион байгуулж үйл ажиллагааны талаар тайлагнах, хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогч талуудын саналыг хүлээж авах;
  • Сөрөг нөлөөллийг багасгах, дүйцүүлэн хамгаалах ажиллагааны төлөвлөлтийг урт хугацаагаар төлөвлөн, хэрэгжүүлэх арга зам, төсөв хөрөнгийг тодорхой гаргах;
  • Байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээг мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэд, ТББ оролцоотойгоор чанарын өндөр түвшинд явуулах

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС

 

Компанийн эрхэмлэх үнэт зүйл нь хүн юм:

  • Аюулгүй ажлын байр бий болгоно.
  • Нийт ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлд төлөвшүүлнэ.
  • Ажлын байрны нөхцөлд байнгын хяналт тавьж, тогтмол сайжруулна.
  • Хяналтын тогтолцоог бий болгоно.
  • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдэлж, хариуцлагатай аюулгүй  үйлдвэрлэл, ажлын байрыг бий болгох” нь "Эрдэнэс -Таван Толгой” ХК- ийн эрхэм зорилго болно.

Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудыг баримтална.

  • Ил тод нээлттэй байна.
  • Хуулийг сахин дээдэлнэ.
  • Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээнэ.

 

БОДЛОГО

"Эрдэнэс -Таван Толгой” ХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг хэрэгжүүлэхдээ үйлдвэрлэлийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн системийг нэвтрүүлж компанийн нийт ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг гол бодлогоо болгоно.

  "Эрдэнэс-Таван Толгой” ХК нь Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд ХАБ-ын зорилго, зорилтыг тодорхойлон, хүрэх арга замыг тодорхойлно.

ХАБЭА-Н УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог дараах байдлаар бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Бодлого-төлөвлөлт-хэрэгжүүлэлт-хяналт болон үргэлжлүүлэн сайжруулах гэсэн зарчмыг ханган ажилладаг.
  • Ажлын байрны үзлэгийг байнга хийдэг.
  • Аюулгүй ажлын байр бий болгодог.
  • Нийт ажилтнуудыг аюулгүй байдлын зөв зан үйлд төлөвшүүлдэг.
  • Ажлын байрны нөхцөлд байнга хяналт тавьж тогтмол сайжруулдаг.
  • Эрсдэлүүдийг танин тодорхойлж, гүйцэтгэлийг тогтмол сайжруулдаг.

ХАБЭА-Н УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ

  • Гүйцэтгэлийг хангахын тулд аюулыг таньж, тухайн аюулаас гарах эрсдэлийг үнэлэх, арилгах, хянах арга хэмжээ авдаг.
  • Болзошгүй аюул, ослыг илрүүлэхийн ач холбогдлыг хүн бүрт ойлгуулж хэрхэн таних талаар бэлдэж сургадаг.
  • Компанийн ажилтнууд, гэрээт болон ханган нийлүүлэгч нарын 2 талт оролцоог баталгаажуулах, ХАБЭА-н үүрэг, хариуцлагын оролцоо, идэвхийг үнэлдэг.
  • Компанийн нийт ажилтан, гэрээт  гүйцэтгэгч, зочдод  аюулгүй ажиллах дүрэм, журам, горим  болон ажлын байрны аюулыг ойлгуулж анхааруулахын тулд мэдээлэл, зааварчлага, сургалтаар хангадаг.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нийт гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж байнга сайжруулдаг.

БИЧИГ БАРИМТ

"Эрдэнэс-Таван Толгой” ХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой дараах бичиг баримтуудыг баталж, хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнд:

  • Бодлого,
  • ХАБЭА-н менежментийн систем,
  • Аюулгүй ажиллагааны дүрэм,
  • Аюулгүй ажиллагааны журам,
  • Аюулгүй ажиллагааны горим,
  • OHSAS 18001 стандарт,

АЮУЛГҮЙ ЗАН ТӨЛӨВИЙГ БИЙ БОЛГОХ

"Эрдэнэс-Таван Толгой” ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо бүрдүүлж, хөтөлбөр гарган ажилтнуудыг аюулгүй ажиллагааны зөв зан үйлд сургаж байна. Үүнд:

  • Ажил олгогч эздийн сургалт,
  • Ажилтны мэргэшүүлэх сургалт,
  • Нийт ажилтны сургалт,
  • Ажилд шинээр орж байгаа ажилтны сургалт,
  • Өргөх, зөөх тээвэрлэх механизмтай харьцаж ажилладаг ажилтны сургалт,
  • Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтны сургалт,
  • Химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны сургалт,
  • Даралтад сав, шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтны сургалт,

ХЯНАЛТ

Гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлд ахуйтай холбогдолтой Монгол улсын  хууль, тогтоомж, стандарт болон  тус компанийн батлан мөрдөж буй дүрэм, журам, горимын хүрээнд хөндлөнгийн байнгын хяналт тавьж ажилладаг.

АЖЛЫН БАЙРНЫ ЗААВАРЧИЛГАА

  • Өдөр бүр мастерууд нь ажилтнуудтайгаа тухайн ажлын онцлог болон эрсдэлийн талаар ярилцаж аюулгүй ажиллагааны горимуудаа танилцуулж зааварчилгаа өгдөг.
  • Хийх ажлынхаа аюулгүй ажиллагааны горим болон зааварчилгаатай танилцаж ойлгосон ажилтнууд зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурснаар ажилд гарахад бэлэн болно.

АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЛЭГ

  • Компани нь уурхайн ажлын байруудад 7 хоног бүрийн лхагва гарагт ажлын байрны үзлэгийг тусгай төлөвлөгөөний дагуу холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр тогтмол хийдэг.
  • Үзлэгийн дүн, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний саналыг холбогдох хэлтсүүдэд хүргүүлж биелэлтийг шуурхай хангуулдаг.
  • Үзлэгийн дүнд эрсдэлийн үнэлгээг бага, дунд, ноцтой гэсэн эрсдэлийн зэргээр ангилдаг.

ҮЗЛЭГИЙН МАЯГТ, БҮРТГЭЛ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШАЛГАХ ХУУДАС

 

 

ОСЛЫН УРЬДЧИЛСАН МЭДЭГДЭЛ