УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР /ДУНД ХУГАЦААНЫ/ 2017-04-21

08 дугаар сарын 19, 2017

/Ажлын байрны орон тоо-1/

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн Уулын хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төлөвлөлтийн инженер /дунд хугацааны/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүдийг хийж, гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалтын инженер, технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Дипломын голч дүн 3.0-с дээш байх;
  • Уурхайн төлөвлөлтийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан ажлын туршлагатай;
  • Уул уурхайн төлөвлөлтийн Micromine, Minex мэргэжлийн программ дээр ажиллах өндөр чадвар, туршлагатай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;
  • Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй;
  • Нүүрсний ил уурхайн төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлний мэдлэгтэй.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
  • Товч намтар

Холбоо барих хаяг:

            Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/