ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

10 дугаар сарын 02, 2017

2017 оны 10 сарын 02-ны өдөр                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар хот

  1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь "Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн санхүүд хөндлөнгийн аудит хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/09-02/ЗҮ-27 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн санхүүд хөндлөнгийн аудит хийж дүгнэлт гаргах ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.3. Санхүүгийн аудит хийх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн  хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ ирүүлэх;

3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/;

3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/;

3.7. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/;

3.8. Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/;

3.9. Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;

3.10.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь санхүүгийн аудит хийх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

3.11. Сүүлийн 2  жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 40.0 сая төгрөгөөс дээш байх.

  1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 10:00 цагаас  өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  1-р давхар, 106 тоот

Утас: 70118585-107  факс: 70118464