ТЕНДЕРИЙН УРИЛГА

10 дугаар сарын 02, 2017

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр                                                                                       Улаанбаатар хот

 

 Тендер шалгаруулалтын нэр: Ашиглалтын хайгуулын цооногийн

геофизикийн 13.000 тууш метр ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

хязгаарлагдмал тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: R-ЭТТ-2017/08/-01/НТШ-23

"Эрдэнэс-Таван толгой” ХК  эрх бүхий тендерт оролцогчдоос Ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн 13.000 тууш метр ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил R-ЭТТ-2017/08/-01/НТШ-23–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 /зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээний мөнгөн дүнгийн нийлбэр нь  390,000,000 / Гурван зуун ерэн сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 /2014, 2015, 2016 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 10 дугаар сарын 09ий өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,  Жигжиджавын гудамж-8,

 Финанс төв  1 давхар, 104 тоот, Улаанбаатар-15160,
Утас: 70118484-104, Факс: 70118464,

Холбоо барих ажилтан: М. Амартүвшин