“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ НЭГЖ

Яаралтай тусламжийн нэгж нь "Цанхи” хотхон дахь эмнэлгийн кабинет, уурхайн ЯТН-ийн кабинет гэсэн 2 хэсгээс тогтох бөгөөд  эмч-4, сувилагч-2, түргэний машины жолооч-4 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Яаралтай тусламжийн нэгж нь: Бүх төрлийн өвчний оношлогоо, эмчилгээ хийх, зөвлөгөө өгөх, яаралтай тусламж үзүүлэх, ажилтнуудын дунд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, эрүүл мэндтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийх гэх мэт  эмнэлгийн анхан шатны  үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Уурхайн яаралтай тусламжийн нэгжийг  хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дефибрилятор, соруулгын аппарат, утлагын аппарат, УВЧ шарлагын аппарат, өвчтөний ор,  эмчийн үзлэгийн багажууд гэх мэт яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тохижуулсан бөгөөд ажилтнуудад тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж байна.

Тус яаралтай тусламжийн нэгжээр жилд дунджаар 800-1000 хүн үйлчлүүлдэг бөгөөд  5-10% нь эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай үйлчлүүлэгчид байдаг.  Эмч нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, чанартай үзүүлэх, осол гэмтлийн үеийн бэлэн байдлыг хангахын тулд ээлжээр ажиллах хугацаандаа өдөр шөнийн ээлжинд ажилладаг.

Мөн компанийн нийт ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулдаг.

Уурхайн ЯТН-ийн кабинет