ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙ

Цанхийн зүүн уурхайн экспортын анхны цуваа 2011 оны 08-р сарын 04-нд Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж, 2011 онд 1 сая тонн, 2012  онд 2.5  сая тонн,   2013 онд 828.000 тонн, 2014 онд 1.5 сая тонн, 2015 онд 0.1 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас  экспортлов. Цанхийн зүүн уурхайгаас 2011-2015 оны хооронд нийт 5.9 сая тонн нүүрс экспортлоод байна.



ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙ

Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг ашиглалтанд бэлтгэж, 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгийн нүүрсний экспорт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд  2013 онд  1.2 тонн, 2014 онд 3.6 сая, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна.

2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 3.8 сая тонн нүүрс олборлоод байна.

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэсэн.