“Эрдэнэс-Таван толгой” ХК нийт 243.9 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна

Татварын Ерөнхий газраас жил бүр татвар төлөлтөөрөө тэргүүлж буй аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргадаг. "Эрдэнэс-Таван толгой” ХК тэрхүү жагсаалтын эхний аравт сүүлийн жилүүдэд тогтмол бичигдэхээс гадна орон нутгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар удаа дараа шалгарч байгаа. Үүний нотолгоо бол 2015 онд Сангийн яам, Татварын ерөнхий газраас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг  "Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулсан юм. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь 2011 оноос 2016 оны I улирал хүртэл нийт 183.4 тэрбум төгрөг, татварын илүү төлөлт 60.5 тэрбум төгрөг төлснийг нэмж тооцвол нийтдээ 243.9 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлээд байгаа юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК нийт 243.9 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна