СУРГАЛТ, ХӨГЖИЛ

Манай компани ажилтнуудаа мэргэжлийн давтан сургалтанд хамруулж боловсон хүчний мэргэшил, чадавхийг байнга дээшлүүлэн ажилладаг.

Сургалтын төрөл:

  • Шинэ ажилтныг чиглүүлэх сургалт /шинээр орсон ажилтнуудад компанийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг танилцуулах, ажлын байран дээр нь ажиллахад чиглүүлэх, хамт олонтой нь танилцуулж, ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд чиглүүлж өгдөг/
  • Богино хугацааны сургалт /30 хүртэлх хоногийн хугацаагаар зохион байгуулагдах дотоод, гадаадын ижил, төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлага судлах сургалт, мэргэшүүлэх, сэдэвчилсэн сургалт/
  • Дунд хугацааны сургалт /нэг сараас 1 жил хүртэлх хугацаатай мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, онол, арга зүйн сургалт/
  • Урт хугацааны сургалт /нэг жилээс дээш хугацаатай Эрдмийн зэрэг олгох, боловсролын түвшин ахиулах болон бусад сургалт/
  • Захиалгат сургалт /компанид зайлшгүй шаардлагатай мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, сургалтын бусад байгууллагатай гэрээ байгуулан зохион байгуулах сургалт/

Зайны сургалт /интернэт, мэдээллийн сүлжээ ашиглан зохион байгуулж байгаа сургалт/