“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН СУРГАЛТ

Уурхайн сургалтын хэсэг нь: ХАББО-н хэлтэст харьяалагддаг. Аюулгүй ажиллагааны сургагч багш- 2 хүний бүрэлдэхүүнтэй.

                   Тус нэгж нь: Компанийн нийт ажилтнуудыг аюулгүй ажиллагааны зөв зан үйлд сургах, аюул ослыг илрүүлж мэдээлэх, арилгах, аюулгүй ажиллагааны бүх чиглэлийн журам, дүрэм, горимыг  танилцуулах, сурталчлах, мэдээллээр хангах,  зөвлөх, сургалт зохион байгуулах,  зааварчилга өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. Уурхайд сургалтын зориулалтаар тохижуулсан танхимтай.

Аюулгүй ажиллагааны сургагч багш нь:

  • Ажилд шинээр орж байгаа ажилтны сургалт,
  • Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт,
  • Нийт ажилтны сургалт,
  • Зааварчилгаа
  • Давтан зааварчилгаа,
  • Зочны зааварчилгаа зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг.

Мөн төрийн болон мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулж буй аюулгүй ажиллагааны болон байгаль орчны холбогдолтой сургалтуудыг зохион байгуулахад мэргэжлийн үйл ажиллагаагаар  хангаж, арга зүйн туслалцаа үзүүлдэг.