ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Бидний үнэт зүйл: Чадварлаг, мэргэшсэн хүний нөөц

Бидний зорилго: Компанийн эрхэм зорилго, алсын хараа, стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төлөвлөн, нээлттэй өрсөлдөөнт байдлаар сонгон шалгаруулж, мэргэжлийн чадварлаг ажиллагсдыг хөгжүүлэн, тогтвор суурьшилтай ажиллуулна.

Бидний зорилт:

  • Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан заавар дүрэм, журмыг мөрдөж ажиллана
  • Ажиллагсдыг хөгжүүлж, мэргэшүүлнэ
  • Чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж ажиллана
  • Ажилтныг өсөн дэвших боломжоор хангана
  • Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ
  • Ажилтнуудад ажлын байрны таатай орчинг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажиллах нөхцөл боломжоор хангана

НИЙГМИЙН ХАЛАМЖ

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь МУ-ын хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтандаа хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ Компаний хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллагсдынхаа нийгмийн халамж үйлчилгээг үе шаттайгаар шийдэж ажилладаг.

ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ

  • Ажилтан шинээр гэр бүр болох
  • Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх
  • Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
  • Ажилтан удаан хугацаагаар гэр бүлийн гишүүнээ эмнэлэгт асрах
  • Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн чадвараа түр алдах
  • Өндөр насны тэтгэвэрт гарах болон өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болох
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах

ДААТГАЛ

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн зардлын даатгалд мөн хамруулдаг.

ЭРҮҮЛ МЭНД

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, сувилгаа, эмчилгээнд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ

Ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан Голомт банкнаас цалингийн зээлийг авах боломжийг олгодог.

СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ

Байгууллагын хэмжээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар даам зэрэг спортын төрлүүдээр жил бүр тэмцээн зохион байгуулж аваргаа тодруулдаг. Мөн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгүүрлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор цасны баяр, явган аялал, амралт зугаалгыг зохион байгуулдаг.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Оны эцэст хэлтэс, нэгж бүрээс өндөр гүйцэтгэлтэй ажилтныг "Тэргүүний ажилтан”-аар шалгаруулан урамшуулдаг.