ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 07 сарын 09 өдөр

 

2 долгионы gnss хүлээн авагчийн иж бүрдэл /эсхүл түүнтэй дүйцэх/ нийлүүлэгчийг

сонгон шалгаруулах ЭТТ/201901065 дугаар бүхий

нээлттэй тендер шалгаруулалт

"Эрдэнэс-Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2 долгионы gnss хүлээн авагчийн иж бүрдэл /эсхүл түүнтэй дүйцэх/ нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:

Төсөвт өртгийн 2 хувь буюу 6,578,432 /Зургаан сая таван зуун далан найман мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:

Борлуулалтын орлого: 2017, 2018 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт

Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2017, 2018 оны аль нэг жил ашигтай ажилсан байх.

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхарт 503 тоот өрөөнд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: "Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104тоот

Утас:75055555 (дотуур утас 507)