ЗАРЛАЛ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшил, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай гэрээтэй төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна.

 

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хөндлөнгийн гишүүнээр орж ажиллах хүсэлтэй иргэд албан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүчин төгөлдөр хугацаа бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн суурь мэдлэг олгох сургалтанд суусан А3 гэрчилгээний хуулбарын хамт Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот хаягаар өгнө үү.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-14240,
Утас: +976-7505-5555-504