202 ажилтан мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдаад байна

202 ажилтан мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдаад байна

Компанийн 2019 оны сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөө болон Ажилтнуудыг мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2019 онд нийт 500 гаруй ажилчдыг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд нь сургаж, хөгжүүлэх ба эхний хагас жилийн байдлаар 24 мэргэжлийн чиглэлийн мэргэшүүлэх сургалтад 202 ажилтныг хамруулж, 159 ажилтан мэргэжлийн үнэмлэх, сертификатаа гардан аваад байна.

 

Ажилтнуудыг тухайн ажлын байрны мэргэжлийн дагуу Компанийн засаглал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны стандарт нэвтрүүлэх, ХАБ-ын нийт ажилтны сургалт, Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах, GNSS болон Drone технологи, Геотехникийн үүрэг, ач холбогдол, Гидравлик, Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа, Өндөр хүчдэлтэй харьцаж ажиллах, Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний давтан, Пүүлэгчийг мэргэшүүлэх, Эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх, IPC хувьцаа, хөрөнгө оруулалт, үнэт цаас, Макро эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Хууль эрх зүй, Хүний нөөцийн менежмент, Худалдан авах үйл ажиллагааны А3 гэрчилгээ олгож мэргэшүүлэх зэрэг төлөвлөгөөт сургалтуудад хамрагдууллаа.

 

Ажилтнуудыг мэргэшүүлэх хөтөлбөрийн дагуу сургалтад шат дараалалтай хамрагдуулсанаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар өсөн нэмэгдэж, ажлын бүтээмж, үр дүн сайжирна.