ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019.06.14

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Усалгааны системийн иж бүрдэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901269 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Үнийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tendergov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 10 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-15160,

Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс

Утас: 75055555-504