ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.06.14

Төслийн нэр: Уурхайн ажилчдад зорчигч тээврийн /автобус/ үйлчилгээ үзүүлэх

Дугаар: ЭТТ/201901204

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Уурхайн ажилчдад зорчигч тээврийн /автобус/ үйлчилгээ үзүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-иас багагүй хэмжээтэй байна.

3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2017, 2018 он /

4.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2017, 2018 онуудын санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх

5.Тендерийн баталгааны дүн: 3,510,000.00

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 75055555 дотуур утас-505