ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Аюулгүйн тууз, наалт бусад тэмдэглэгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901250 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Үнийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 40 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

 

 

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-15160,

Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс

Утас: 75055555-504