ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.06.14

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Хөдөлмөр хамгааллын өвлийн гутал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901266 дугаартай тендерийн баримт бичиг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээрнь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30]хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

3. Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх.

4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2017, 2018 он) аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх.

5. Тендерийн хамт 5,400,000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн хүчинтэй хугацаа: 2019 оны 09 дүгээр сарын 21 –ний өдрийг дуустал

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 50 минутанд нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Гадаадын бараа нийлүүлэх тухай санал ирүүлэхийг хориглоно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Финанс төв, 1 дүгээр давхар 104 тоот, Жигжиджавын-8,

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:75055555, Дотуур утас 507 Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн

хэлтсийн мэргэжилтэн Д.Бодьцэцэг