ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
Төслийн нэр: Цанхийн уурхайн хөрс, нүүрсний эзэлхүүн, жин, сийрэгжилтийн коэффициент тодорхойлж, норм тогтоох ажил гүйцэтгэх

Дугаар: ЭТТ/201901215

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Цанхийн уурхайн хөрс, нүүрсний эзэлхүүн, жин, сийрэгжилтийн коэффициент тодорхойлж, норм тогтоох ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7505-5555 дотуур утас-505

ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү

Е-mail: gankhuu.s@erdenestt.mn