ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Тусгай хувцас, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Дугаар: ЭТТ/201901348

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тусгай хувцас, хэрэгсэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгөөс багагүй байна

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.

 

Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахимсистемд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутад "Эрдэнэс-Таван толгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодны давуу эрх тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5-р давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7505-5555 дотуур утас-504-510

ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү